Ж.Бат-Эрдэнэ: Дэлхий нийтээрээ хүндрэлтэй байгаа цаг үед Засгийн газрын энэ шийдвэрийг зөв гэж үзэж байна
МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Ноолуур бол стратегийн том бүтээгдэхүүн. Жил болгон тодорхой дэмжлэгийг УИХ болон Засгийн газраас өгөөд явдаг. Энэ нь зөвхөн малчидаа эсвэл ямаачидаа дэмжиж байгаа асуудал биш. Энэ бол Монгол Улсын үйлдвэрлэлийг дэмжих цаашдаа экспортод гаргаж буй бүтээгдэхүүнийг дэмжиж буй асуудал.
Ноолуур хөтөлбөрийг Засгийн газраас баталж өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ авсан үйлдвэрлэл хөгжүүүлэх дагавар бүтээгдэхүүнийг боловсруулах дээр анхаарч үнэ нь 100 гаруй мянган төгрөгт хүрсэн. Энэ жилийн хувьд өвчнөөс шалтгаалан Дэлхий нийтээрээ хүндрэлтэй байгаа цаг үед гаргаж буй Засгийн газрын энэ шийдвэрийг зөв гэж үзэж байна.
Энэ ажлаа зөв зохистой зохион байгуулаарай. Ноолуур худалдан авах үйл ажиллагаанд нутгийн хүмүүстэй хамтарч ажиллаарай. Та бүхэнд амжилт хүсье.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.02