2020.05.14

М.Оюунчимэг: Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.14\ хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Иргэдэд анхан шатанд яг тулж ажилладаг байгууллага бол Өрхийн эрүүл мэндийн төв. Тиймээс ганцхан төсвөөс бус Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих боломжыг энэ хуулийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа нь маш чухал юм.

Асрагч сувилагч нарын цалинг нэмэх асуудал дээр ахиц гарсан сувилагч нарын цалинг 2 дахин нэмэгдсэн байх энэ дээр тодорхой хариулт өгөөч яг одоогийн байдлаар цалин нь хэд болсон байгаа вэ. Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарё байж хөгждөг гэдгийг харуулж байгаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хариуллаа.