2023.12.07

Г.Тэмүүлэн:Төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх, зөрүүг арилгах асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.07/ нэгдсэн хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

"Төрийн үйлчилгээ цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хуулийн хийдэл болоод давхардал зөрчилийг арилгах зорилгоор хэд хэдэн өөрчлөлтүүд засгийн газар санаачлаад үүн дээр байнгын хороо ажил аад орж ирж байгаа юм байна. Бид бүхний хувьд хүндрэлтэй хэд хэдэн асуудлууд үүсээд байгаа. ҮА-ын газраас уул уурхайн орлоготой холбоотойгоор татварын ерөнхий газар болоод гаалийн ерөнхий газар ашигт малтмал газрын тосны газартай холбоотой тодорхой дүгнэлт гарсан байсан энэ бол асуудал өөрөөр юу гэхээр төрийн байгууллага хоорондын дата гаа нэгтгэх, хоорондоо мэдээлэл солилцох  асуудлууд хамгийн хүндрэлтэй болсон байна ууган засгийн газраас цахим шилжилт гээд яриад байдаг мэдээллийн нэгдсэн сан үүсэх асуудлууд бодит амьдрал дээр хэрэгжиж өгдөггүй BIG DATA үүсгэх асуудлууд байдаггүй.  Зөвхөн нэг тоо мэдээллийг аваад үзэхээр  Монгол Улсын хилээр гарсан нүүрсний ачилттай холбоотой, тээвэртэй холбоотой мэдээлэл гэхэд ГЕГ, ТЕГ, АМГТГ-ын гурван мэдээлэл хоорондоо 3 өөр зөрж байна сая саяар хоорондоо зөрж байгаа тохиолдол гарч ирж байгаа тэгэхээр энэ дээр бид нар аудитын дүгнэлт гарсан энэ асуудлууд дээр ер нь цаашдаа энэ хийдлийг арилгах тал дээр ер нь яах ёстой юм бэ? Та бүхэн төрийн байгууллага хоорондоо мэдээллээ нээлттэй солилцдог байх, төрийн нэгдсэн Big Data үүсгэх асуудлууд дээр энэ зөрчлийг арилгаж чадсан юм уу? эсвэл хоорондоо мэдээллээ солилцохыг хүсэхгүй байгаа асуудал дээр хүчээр зохицуулах энэ зохицуулалтыг хийсэн юм уу? 

Монгол Улсад төрийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагууд одоогийн байдлаар хэдэн систем хөгжүүлээд хэр их зардал төсвөөс гараад байна ууган бол байгууллагууд тус тусдаа нэг нэг нэгдсэн систем байх ёсгүй яам дотор газар дотроо хүртэл бараг  тус тусдаа нэгдсэн системтэй байгаад байна тэгэхээр энийг зардал хэмнэх үүднээсээ ч гэсэн төрийн ажлыг шуурхай явуулах үүднээсээ бүх мэдээллийг нэгтгэх үүднээсээ нэг том Big Data үүсгэх нэг зардлаар шийддэг байх шаардлагатай байгаад байна тэгтэл яам болгон тус тусдаа, агентлаг болгон тус тусдаа өөрсдөө мэдээллийн нэгдсэн санатай байдаг сүүлдээ яаман дотроо газар болгон тус тусдаа системтэй байдаг асуудлууд гарч ирээд байна тэгэхээр бид нар цахим шилжилтийн асуудлууд яриад байдаг энэ дээр мэдээллийг нэгтгэх тал дээр анхаар ч чадаж байна уу? Энэ хуулиар бүх мэдээллүүдийг нэгтгэх талаар зохицуулалтыг хийж чадаж байгаа юу, үгүй юу?

Мэдээллийг олон нийт болоод төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд мэдээллээ хэрхэн солилцож байх ёстой юм бэ?"

Түүний асуултанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn