2020.05.14

О.Баасанхүү: "Хар жагсаалт"-тай холбоотой Европын орнуудас ирэх зээл тусламж гацах асуудал үүсч байгаа юу?

УИХ-ын өнөөдрийн \2020.05.14\ чуулганы нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Төслийн утга агуулга таалагдаж байна. Гэр хорооллыг утаагүйжүүлэе, орон сууцжуулая гэдэг дээр зөв зүйтэй санал байна гэж харж байна. Гэвч бид маш их өртэй. Өрийн асуудлыг Сангийн сайд юу гэж харж байна вэ? Өр мянга хүрэхээр тоохоо байна гэдэг шиг нэг их тоохгүй байгаа юм шиг харагдаж байна. 

Дэлхийн банк зээл өгөх юм уу. Европын холбоо "хар жагсаалт"-д оруулах шийдвэрээ  ФАТФ-ын дүгнэлтийг 100 хувь харгалзаж гаргадаг. Хар жагсаалтад орлоо гээд Европ руу гарах визний асуудал, хөрөнгө оруулалтын асуудал хэцүү боллоо. "Хар жагсаалт"-тай холбоотойгоор Европын орнуудас ирэх зээл тусламж гацах асуудал үүсч байгаа юу? Энэ үед ямар төсөл, төлөвлөгөө боловсруулаад явж байгаа вэ? Нийт өрийн хэмжээ хэд байна вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуллаа.