2020.05.13
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.13/ хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан зарчимын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг санал хурааж, дэмжлээ. Мөн уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.