Б.Бат-Эрдэнэ: Харин Рио Тинтогийн оффис Улаанбаатарт нээгдсэнд анхаарлаа хандуул
2018.01.25

Б.Бат-Эрдэнэ: Харин Рио Тинтогийн оффис Улаанбаатарт нээгдсэнд анхаарлаа хандуул

Өнөөдөр /2017.01.25/ Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Зарим нөхдүүд газраас гадаадад зарчихлаа гэж яриад байна. Ингэж буруу зөрүү ярих хэрэггүй. Харин Рио Тинтогийн оффис Улаанбаатарт нээгдсэн байна лээ. Харин үүнд л анхаарах хэрэгтэй. Тэд хайгуулын ажлаа идэвхжүүлэх гэж нээж байгаа гэж хэвлэлээр мэдээлэлсэн байна лээ.Бид холбогдох хууль, журмынх нь дагуу Оюутолгой, Рио Тинтонтой холбоотой ажлыг үзэж шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулж өгөх хүсэлтийг УИХ-д санал тавьсан. Үүнийг нэг талд нь гаргах шаардлага байгаа" гэсэн юм. 

Мөн тэрээр  Монгол улсаас гадаад улсад байгаа дипломат газар, консулын газруудыг мэдээлэл болон Куба улсын элчин сайдын яамны асуудлын талаар асуулт асуусан юм. 

Түүний асуултад Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр дараах хариулт өглөө

"Хилийн чанд манай 43 газар ажиллаж байгаа. Үүнээс 23 өөрийн байртай, 18 түрээсийн байранд байдаг, 4 байр нь харилцан адил байх зарчмын дагуу бие биеийнхээ дипломант төлөөлөгчийн газрыг харилцан байраар хангадаг. Өнгөрсөн онд Засгийн газраас тогтоол гаргаж “хилийн чандад байгаа Монгол улсын өмчлөлд байгаа  бүх барилга, байшинг одоогийнх нь зах зээлийн үнэлгээг хийж, цаашид аль аль дээр нь хөрөнгө оруулах уу гэдэг талаар тодорхой бодлого, чиглэл”юм. Энэ оноос бид энэ ажлыг гүйцэтгэнэн. Куба улсын элчин сайдын яамны асуудлыг бид байнга тавьж байгаа"