Х.Нямбаатар: Цахилгаан автобус нэвтрүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний зардал 10 дахин багасна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхлэх гэж байгаа 2000 айлын орон сууц хэзээ эхлэх вэ? Ямар айлуудыг хамруулах вэ.
Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвийн бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ. Агаарын бохирдолын нэг том шалтгаан бол машины хорт утаа гэдгийг сая олон хүн ярилаа. 2007 онд УБ хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийж 800 автобус авсан. Ашиглалтын хугацаа 12 жилээр дээш жил ашигласан тээврийн хэрэгсэлийг нийтийн тээвэрт ашиглахыг хориглосон. Энэ онд дуусна.
Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм лизингийн компани Хятадын хөгжлийн банктай хамтарч 500 цахилгаан автобус авахаар болсон боловч хэдхэн хоногийн өмнө татан буугдсан байна. Хүлээж авах тал энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Цахилгаан автобус авсанаар агаарын бохирдол болон нийтийн тээврийн үйлчилгээний зардал 10 дахин багасна гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ хэдэн асуултуудад тодорхой хариулт өгөөч.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.18
2024.12.18