2020.05.01

М.Оюунчимэг: Нэг бодлогоор нэг зохион байгуулалтаар явбал үр дүнд хүрдэг гэдгийг харуулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Бид аливаа ажлыг нэг ойлголтоор хийж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг саяын хагас жилийн дотор Улаанбаатар хотын утааг 50гаруй хувиар, нарийн ширхэгт тоосоцорийн хэмжээг  30 гаруй хувиар бууруулж ард иргэддээ мэдрүүлж чадлаа.

Өргөдлийн байнгын хороо 2017 онд нэгдүгээр тогтоолоороо түүхий нүүрсийг хориглох тогтоол гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлж,  МУ-ын ерөнхий сайдын хамтаар айлуудаар явж ажиллаж байсан. Хавар намар, зун, өвөлгүй айлуудаар явж шахмал түлшний үйлдвэрлэл бүрийн шат дамжлага дээр анхаарал хандуулсанаар үр дүн сайн гардаг гэдгийг харуулсан. 

2018 онд сүүлийн 15 жилд анх удаа утаанд зарцуулсан хөрөнгө мөнгөнд гүйцэтгэлийн аудитыг хийлгэж 700-аад тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулсныг гаргаж ирж хууль хяналтын байгууллагад  өгсөн. Том зүйлийг нэг бодлогоор нэг зохион байгуулалтаар явбал үр дүнд хүрч байна.