2020.04.10

Ж.Ганбаатар: Багш эмч нарыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон байраар хангана гэж оруулах хэрэгтэй

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2020.04.10)-ийн нэгдсэн хуралдаан 10:16 цагт эхэллээ. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 

Хөлс хүч шаардсан анхаарал төвлөрүүлсэн сайн бичиг баримт болжээ. Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес гэдгээс бичил жижиг дунд бизнес гэдгийг салгачихвал яасан юм бэ. Салгаж болно гэвэл жижиг дунд бичил бизнес гэдэг дээр тодорхой томъёоллуудыг нь хоёр хуудсанд багтаан бэлдэж өгье.

Бичил жижиг дунд бизнес эрхлэгчид дийлэнх нь зээл хүсдэггүй гэдгийг төрийн байгууллагынхан ойлгох хэрэгтэй. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн хууль эрх зүйн орчинг тууштай дэмжинэ гэж оруулбал оновчтой болох болов уу гэж бодож байна. 

Орлогод нийцсэн орон байр гэдэг дээр багш эмч нарыг нэн хөнгөлөлттэй байдлаар орон байраар хангана гэж оруулах хэрэгтэй. Энэ заалтыг заавал оруулж өгөөч. Мөн төрийн албаны хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл маш чухал. Эдийн засгаа сайжруулая гэвэл хүн амын хөдөлмөр эрхлэх сонирхолыг нэмэгдүүлэх хэрэгтэй.