2020.05.06
Б.Баттөмөр: Экспортын чиглэлд юу хийх вэ гэдгээс хөгжил шууд хамаарна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа ололт аль аль нь байсан. Монгол улс хөдөө аж ахуйн орон. Монгол улсын эдийн засгийн бүтцэд хөдөө аж ахуйн эзлэх хэмжээ сүүлийн 13 жилд 3 дахин буурсан. Гэтэл эсрэгээрээ уул уурхайн эзлэх хэмжээ өссөн. Эдийн засгийн өсөлтийг юу гэж ойлгож байна гэхээр уул уурхай гэж ойлгоод байдаг.
Гэтэл энэ нь эргээд шатахуун импортоороо буцаад гарчихдаг. Монголд орж ирдэггүй. ДНБ-ны хэмжээ монгол төгрөгөөр өсөөд байгаа хэрнээ гадаад валют руу шилжүүлэхээр буураад байдаг. Энэ алдаануудыг засах ямар бодлого байна вэ. Экспортын чиглэлд юу хийх вэ гэдгээс хөгжил шууд хамаарна. Энэ чиглэлд юу хийх вэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.