2020.01.31
Б.Баттөмөр: Манай хөгжлийн алдааны нэг нь боловсон хүчний буруу томилгоотой холбоотой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.31\ нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Орон тооны гишүүнд нэр дэвшиж байгаа алба хаагчидаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Санхүүгийн зохицуулах хороо бол Монгол улсын эдийн засгийн маш чухал хэсгийг хариуцаж байгаа. Хөгжингүй орнуудын эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр хөрөнгийн зах зээл 40 шахам хувь банкан дээр 60 орчим хувь нь ногддог.
Монгол улсын хувьд 2019 оны статистикийг аваад үзэхээр 94 хувь нь банкин дээр 6 хувь нь банкны бус салбарт байна гэж гарсан. Хөрөнгийн зах зээлийн харьцаа буугаад байгаа хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгааг юу гэж бодож байна вэ? Манай хөгжлийн алдаануудын нэг нь боловсон хүчний буруу томилгоотой холбоотой. Буруу томилгооноос мэдлэг чадварын хомсдол үүсдэг. Мэдлэг чадварын хомстлоос мэргэжлийн бус шийдвэр гардаг.
Түүний асуултанд нэр дэвшигч Түдэвийн Цэрэнбадрал, Нанжидын Хүдэрчулуун нар хариуллаа.