
2020.01.15
Сонгино-Хайрхан дүүрэгт “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” нээгдлээ
Сонгинохайрхан дүүргийн зүгээс эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр дундаа хүүхэд харах хүнгүйгээс ажил хийж чадахгүй байгаа эмэгтэйчүүдигй дэмжихийн тулд өнөөдөр “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг нээлээ.
Уг төвд эсгий урлал, монгол гутал, оёдол, арьсан урлалын сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, цаашлаад ажлын байртай болох боломжтой.