2020.01.06
Сонгинохайрхан дүүргийн нэг гудамжны 10 айл хийгээр халж, утаа гаргахгүй боллоо
Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нэг гудамжны 10 айлын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн мэдээлжээ.
Тэрбээр “Бид хэдийгээр сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч гэсэн агаар орчны бохирдлыг бууруулах хамгийн сайн шийдэл болж чадахгүй л байна. Тиймээс 11-р хорооны нэг гудамжийг жишиг болгож байшинтай 10 өрхийг хийн халаагуурт холболоо.Гэхдээ эхний ээлжийн угсралтын зардлыг бууруулахгүй бол нийтийн хүртээл болгоход бага зэргийн хүндрэл гарахаар байна. Ямартай ч бид ийм шийдэл байж болох юм гэдгийг харуулахыг зорьж байна” гэжээ.
Хийн халаагуурын анхны суурилуулах зардал 6-7 сая төгрөгийн өртөгтэй юм байна.