Л.Болд: Сонгуулийн хуульд олон эргэлзээтэй асуудал байна
ТВ9 телевизээс зохон байгуулдаг "Хэлэлцүүлэг" нэвтрүүлэг энэ удаа "УИХ-ын 2020 оны сонгууль шудрага болж чадах уу?" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, хуульч Э.Эрдэнэжамъяан, ЭЗУДоктор Т.Баярхүү, МЭҮН-ын дарга Б.Саранцэцэг нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргын захирамжаар байгуулсан сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажилласан. Энэ хуулийг өргөн барихад нь татгалзан гарын үсэг зураагүй. Яагаад гэвэл энэ сонгуулийн хуулийг ажлын хэсгийн түвшинд нийтэд ил болгох ажлыг бүрэн хийж чадаагүй. Өргөн барьж байгаа тогтолцоо, дотор нь олон эргэлзээтэй асуудал байгаа. Ажлын хэсгийн хувьд улс төрийн намуудын оролцоо дутуу байсан. Их хурал дээр хэлэлцэх эсэх нь шийдэгдээд ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсэгт би одоо ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2021.07.26
2021.06.02
2021.05.25