
2019.12.13
Сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолохыг шаардлаа
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн асуудлаар ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн намууд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гаргасан нэгдсэн саналаа өнөөдөр /2019.12.13/ хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд хүргүүлсэн байна.
Улс төрийн намуудын зүгээс сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолохыг шаардаж байгаа бөгөөд сонгуулийн саналын хуудас дээр намуудын жагсаалтыг бичихдээ сугалаагаар, хөндлөн байршуулж бичих санал гаргажээ.