2019.12.13
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.12.13/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр 2017 оноос хойш ажиллажээ.
Францын Төрийн сангаас 57,985,000 еврогийн зээлийг 30 жилийн хугацаатайгаар, жилийн 0,08 хувийн хүүтэйгээр авахаар төсөлд тусгасан байна. Харин үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх юм байна. Олон улсын валютын сангийн аргачлалаар тооцвол энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин нь 60,3 хувьтай байгаа нь Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарна.