2019.11.28

Ц.Гарамжав: Энэ төсөл Монгол улсад ямар өгөөж өгсөн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.28/ хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн  онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төсөл нэг хоёр гурав ямар үр дүнтэй хэрэгжиж Монгол улсад ямар өгөөж өгсөн бэ? 

Монгол улсад цөлжилт маш өндөр хувьтай эрчимтэй явагдаж байгаа. Энэ тал дээр ямар байдлаар хамгаалах, урьдчилан сэргийлэх  дасан зохицох төсөл хэрэгжүүлсэн бэ? Хэдэн жилийн хугацаатай хэрэгжээд гуравдахь төсөл явж байна вэ?