“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийг соёрхон баталлаа
2019.10.10

“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа

Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн зорилго нь монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн менежментийг (орчны бүс болон экологийн коридор) бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тоггвортой амьжиргааг дэмжихэд оршиж байгаа хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгынхаа эхэнд дурдсан. 

УИХ-ын АБГББХ-ны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг батлах нь зүйтэй гэж үзлээ.