2019.10.10

Д.Оюунхорол: Байгаль экологийг тэнцвэрийг хадгалсан аялал жуулчлалыг дэмжих зайлшгүй шаардлага байгаа.

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ төслийн үр өгөөжийн талаар санал хэллээ. 

Төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Маш амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг бол энэ. Энэ Герман улсаас хэрэгжүүлж байгаа төсөл бол манай тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны экологийн тэнцвэрийг хадгалахад маш үр дүнтэй өгөөжтэй, бодит хөрөнгө оруулалт болсон төслүүд болж байгаа. Цаашид Байгаль орчны яам бол тусгай хамгаалалтай газар нутгаа хамгаалах, мөн аялал жуулчлалын салбарын энэ тусгай хамгаалалтай газар нутаг дээр хөгжүүлэх шаардлага байгаа. Тийм учраас "ногоон зээлийн сан"-г тусгай хамгаалалтай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа АЖ-ын компаниудад зээл олгож, байгаль экологийг тэнцвэрийг хадгалсан аялал жуулчлалыг дэмжих зайлшгүй шаардлага байгаа.