2019.12.06

Л.Болд: Ардчиллын оч бадраасан тухайн үеийн оюутнууддаа баяр хүргэмээр байна

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.

 УИХ-ын гишүүн Л.Болд

Өнөөдөр бол түүхэн өдөр. 30 жилийн өмнө тэр хүйтэн өдрүүдэд Монголын ард түмэн жагсаж хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах замаа өөрсдөө эхлүүлж өөрсдөө бүтэээсэн. Энэ өөрчлөлт жагсаал цуглааныг зохион байгуулахад оюутнууд маш чухал үүрэгтэй байсан. Монголынхоо төлөө түүхэн их үүрэг хариуцлагаа ухамсарлан оролцсон Ардчиллын оч бадраасан тэр үеийн оюутнууддаа баяр хүргэж байна.