2019.12.05

О.Баасанхүү: Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.12.05/ хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаар бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Шударга ажиллаарай, Батбаяр аа. Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү.  Дээд шүүх дээр үүссэн түдгэлзсэн шүүгчдийн асуудлыг нэг талд нь гаргаж олон түмэнд ил болго.

Хамгийн анх Л.Болд гишүүн Салхитын мөнгөний ордын лиценз өгснөөс хойш явсаар байгаад хүний амь, авлига болж хувирсан. Ашигт малтмалын лиценз гэдэг энэ балиар зүйл чинь хүний аминд хүрэх эх үүсвэр нь болж байна.

Шүүгчдийнхээ хойноос яв. 13  шүүгчийн асуудал мөн байгаа. Ерөнхийлөгчид таалагдаагүй Цэц дээр оччихсон. Орохыг нь оруулахын араас нь хөөцөлдөөрэй. Та бол миний багш байсан. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Цаг хугацаа таныг харуулна, амжилт хүсье. Юу ч таны дарга, найз биш шүү. Улс төрчдийн нөлөөлөлд орж болохгүй шүү.