2019.11.28
Чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлнэ.
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд:
- Хоршооны тухай,
- “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай”,
- Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
- Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,
- Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай,
- “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай”, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Усны тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,
- Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.