СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов
2019.11.22

СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргаар Д.Баярсайханыг томилов.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн СЗХ-ны дарга С.Даваасүрэнг энэ сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилох тухай ЭЗБХ-ны санал дүгнэлтийг танилцууллаа.

Тиймээс төрийн албан хаагчийн шатлан дэвших зарчмыг баримтлан тус хорооны дэд даргаар ажиллаж байгаа Д.Баярсайханыг хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга чуулганд танилцуулав. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь дэмжиж, томиллоо.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

Боловсрол:

  • -1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол
  • -1991-1993 МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол
  • -1993-1997 Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр
  • -2002-2004 АНУ-ын Индианагийн Их Сургуульд Төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Ажлын туршлага:

  • -1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн
  • -1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал
  • -2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч
  • -2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн
  • -2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал
  • -2016 оноос өнөөдрийг хүртэл СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байсан юм.