2019.12.05

О.Баасанхүү: Ирц хангалтгүй байгаа тул хэлэлцэх асуудлуудыг түр хойшлуулж өгөөч

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ирц муу байгаа учраас хэлэлцэж байгаа асуудлууд эхнээсээ унаж эхлэх гээд байна. Хэдийгээр 38 гишүүн байгаа ч яг одоо танхимд 17 гишүүн байна. Ирцээ бүрдүүлж байж хэлэлцэмээр байна. Тэр болтол бүх асуудлыг хойшлуулж өгөөч.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн ордны Их танхимд малдчын зөвлөгөөн болон бусад ажилд гишүүд оролцож байгаа тул санал хураах үеэр ирц нэмэгдэнэ гэлээ.