Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойн асуудал чухал учраас хэлэлцэх асуудлуудын эхэнд хэлэлцмээр байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаан 10.25 цагт эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр байсан ч ажил албан тушаалын томилгооны асуудал яригдахаар боллоо. Энэ асуудлыг эхэнд хэлэлцэх боломжтой юу? Оюутолгойн асуудал чухал шүү.
Оюутолгойн гэрээ хийгдэж байх тэр үед эрдэмтэн судлаачид мэргэжлийн хүмүүсийн санал судалгаан дээр суурилж бидний хэдэн гишүүн энэ гэрээний төслөөр явж болохгүй гэдэг дээр саналаа хэлж байсан. Гэтэл яг буруу замаар будаа тээсээр 11 жил боллоо.
Оюутолгойн хайгуулын зардалд 150 сая доллар зарсан гэтэл энийг өсгөөд 750 сая доллар хүргэж 600 сая доллараар нэмсэн. Өнөөдрийг хүртэл ТЭЗҮ хийгээгүй явж байгаа. Энэ асуудлууд дээр бид эхнээс нь хэлж ярьж явсан шүү.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27