Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганаар есөн асуудал хэлэлцэнэ.
Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд
Ерөнхий сайдын мэдээлэл дээр саналтай байна. Ардчилсан нам санал хүргүүлсэн байсан мөн АБГББХ-оон дээр санал гарч гишүүд дэмжээд 800 Хятад иргэн Монгол улсад кибер халдлага хийх, цахим гэмт хэрэг үйлдсэн тухай асуудлыг хаалттай хэлэлцсэн.
Хаалттай хэлэлцэх асуудал биш байсан. Үдээс хойш энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Үнэхээр юу болоод өнгөрсөн талаар иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сулласан уу? визний асуудалтай байгаад сулласан уу? гэдгийг хэлэх хэрэгтэй.
Солонгос манай цэцийн дарга дээр ямар хатуу хандаж байна. асуудлаа шийдэж байж явуулна гэж шалгаж байхад Монголын төр маш энэрэнгүй хандаж байна. Энэ талаар ард түмэндээ мэдээллээ өг.