2019.11.08

Б.Бат-Эрдэнэ: Улсын төсөв, саарал жагсаалт зэрэг тулгамдсан асуудлаа түрүүлж хэлэлцмээр байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.08/ нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн чуулганаар есөн асуудал хэлэлцэнэ.

Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Улсын төсөв, саарал жагсаалтанд орсонтой холбоотой асуудал тулгамдсан асуудал байна. Гэтэл албан тушаал, сандал суудалтай холбоотой асуудал хэлэлцээд байхаар өнөөдрийн хурал дуусчих гээд байна. 

Миний ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Их хурлаас сонсмоор байна гэдгээ хэлээд хэрэгжихгүй жил боллоо. Асуулга улс орны чухал салбар болох Хөдөө аж ахуй тэр тусмаа малчин түмэнтэй холбоотой асуудал байсан. Одоо ямар ч ач холбогдолгүй болоод өнгөрлөө.