2019.06.21
Х.Нямбаатар: Мажоритар тогтолцоо дээр хоёрхон хувилбарын боломж байна гэж харж байгаа
Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МН25 суваг телевиз ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас зарим асуудлаар тодруулга авсан байна.
- Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр заавал яагаад улс нэг тойрог гэсэн хувилбарын оруулж ирж байгаа юм бэ?
-2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явсан. Хүмүүс "муусайн жагсаалтын гишүүд" гэж шүүмжилсэн. За өөр, СХД-ийг нэг тойрог байхаар хуваирлаж сонгууль явуулж үзсэн үү? үзсэн. Олон шүүмжлэл гарсан. Тухайлбал, нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөж, сөрөг үр дагавар гарсан. Би хувьдаа мажоритар тогтолцоо дээр хоёрхон хувилбарын боломж байгаа гэж харж байгаа. Энэ нь улс нэг тойрог болох, эсвэл бүсчилсэн тойрог болох.