Б.Бат-Эрдэнэ: Цэцийн шийдвэрийг хүлээн авах ямар ч боломжгүй
Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Цэцийн шийдвэрийг хүлээн авах ямар ч боломжгүй. Гишүүд энэ дээр санал нэг байна байх гэж үзэж байна. Манай Хэнтий аймгийн 42 дугаар тойрог бол аймгийн төв та бидний бахархан ярьдаг Чингис хот орсон чухал тойрог. Энд ажиллаж амьдарч буй олон мянган иргэний эрх ноцтой зөрчигдөж байна.
Нөхөн сонгуулийг явуулмаар байна. Иргэдтэйгээ байнга уулзаж байна энэ үед бол нөхөн сонгуулийг яаралтай явуулж төлөөллөө төрд илгээж оролцох эрхийг сангаж өгөөч гэж их хэлж байна. Энэ асуудалд байнгын хороо, их хурал анхаарах хэрэгтэй байна.
Бид цаашдаа хууль эрх зүйн хувьд шинэчлэх шаардлага байгаа юм уу? Улс төрийн намуудын төлөвшил сонгууль дагасан мөнгө энэ байдлаа өөрчлөхгүй бол болохгүй байна. Төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд дээр анхаарч намуудыг хариуцлагажуулах хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27