Ц.Даваасүрэн: Улс нэг тойрогт болчихвол зөв сонголт хийхэд хүндрэлтэй болно
2019.06.03

Ц.Даваасүрэн: Улс нэг тойрогт болчихвол зөв сонголт хийхэд хүндрэлтэй болно

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярьж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Миний хувийн байр суурь гэвэл сонгууль болгоноор хуулиа өөрчлөөд байж боломгүй байна. Улсыг нэг тойрог болгох бол зөвхөн санал. Хэлэлцүүлгийн явцад л асуудлаа шийднэ шүү дээ.  Ажлын хэсгийн оруулж ирж байгаа хувилбар энэ.

Гишүүд янз бүрийн л санал, байр суурьтай байгаа. Улс нэг тойрог гээд, бүх нэр дэвшигчид нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг шүү дээ.  Гэтэл нэг сонгуулийн хуудсан дээр 76 хүний нэр зурна гэвэл бас л хэцүү.  Хүмүүст ч хүндрэлтэй. Гэхдээ энэ бол зөвхөн санал. Цаашид бид хэлэлцэнэ. Жижиг тойрогт хүнээ танихгүй, буруу хүн сонгочихоод, дөрвөн жил зурагттайгаа хэрэлддэг биз дээ, бид чинь. Гэтэл улс нэг тойрогт болчихвол зөв сонголт хийхэд бүр ч хүндрэлтэй болно. Тиймээс нарийн хэлэлцэх л асуудал” хэмээлээ.