2019.05.02

Н.Учрал:Цахим шилжилт хийж байж ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Хууль хяналтын байгууллагынхан албан тушаалд томилгодхоос өмнө аядуу зөөлөн би бүгдийг нь цэгцэлнэ гээд алга болчихдог. Тэгээд энэ нийгэмд хүлээгдээд байгаа хэргүүд оньсого таавар шиг худлаа үнэн нь мэдэгдэхгүй байгаа байгааг хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагатай.

Авилгалын төсөөллийн индексээр үнэхээр манайх хангалтгүй байна. Зэрэг шилжилт хийсэн орнуудаас авилга буурсан орны жишээг харахад Авилгалын эсрэг багц хууль гэж тусгайлан авч үзсэн байна. Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбараа хөгжүүлсэн байна. 

Иргэдээс авсан мэдээллээ иргэдийн эсрэг ашигладагаа болих хэрэгтэй. АТГ-ын үүдэнд утсаа орхиод орсон гэтэл утсыг нь шалгачихсан байна гээд гомдол гаргаж байгаа. Тэр хүмүүстэй уулзуулж болно шүү. Манай төр иргэдийнхээ мэдээллийг авчихаад өөрсдийнх нь эсрэг ашиглаад хилс хэрэгт гүтгээд байгаа тохиолдол их байна. Гүйцэтгэх ажил чинь эрүүдэн шүүх биш. Иймээс цахим шилжилт хийж ил тод байдал мэдээллийн аюулгүй байдал чинь бүрэн хангагдаж байж төсөөллийн индекс арай дээшилнэ.