Л.Мөнхбаатар: Томилгоог их тодорхой болгож өгөх нь зүйтэй
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.01/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Нэр дэвшигчдийн хувьд татгалзаад байх юм алга. Хуулийн байгууллагын чиглэлээр олон жил ажилласан мэргэжил ажлын туршлагын хувьд шаардлага хангасан ийм хүмүүс байна.
Нэгдүгээрт одоогийн дарга дэд даргыг чөлөөлсөний дараа томилох асуудал. Одоогийн даргын бүрэн эрхын хугацаа дууссан эсэх асуудлыг тодорхой болгох. Бидний энэ хаврын чуулганаар баталсан ҮАБ-ын зөвлөмжийг үндэслэн АТГ-ын даргыг чөлөөлдөг хууль зүйн үндэслэл бүрдсэн. Үүний дагуу ҮАБ-ын зөвлөмж гарсан уу?
Томилгоог нь их тодорхой болгож өгөх нь зүйтэй байх. Яагаад гэвэл дараа нь ямар нэгэн эрх зүйн маргаангүйгээр үүрэгт ажлаа хүлээн авбал цаашдаа ажлаа гүйцэтгээд явахад хэн хэндээ амар байх байхаа.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан