2019.05.02

Б.Дэлгэрсайхан: Хэргүүдийг шуурхай шийдвэрлэж сайн ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчидээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Та хоёр ажлаа аваад тэнд шалгагдаж байгаа хэргүүдийг нэг үзээд бид юун дээр ирчихэв ээ гэдгээ мэдрэх цагт л хэр зэрэг шударга ажиллах вэ гэдэг хүсэл зорилго чинь харагдана.

Өмнө ажиллаж байсан Ц.Энхжаргал бол шударга ажилласан шүү. Хүмүүс зориудаар муухай харагдуулах гэж нилээн үзсэн. Нэг ч бизнесмэний үсэнд гар хүрээгүй та хоёр ч бас энэ зарчмыг баримталж ажиллаарай. 

Би оффшороор цоллуулдаг хүний нэг байна. Тийм болохоор намайг сайн шалгаад энийг нэг дуусгаад өгөөрэй. Мөн төрөөс төрсөн тэрбумтан гэж яригдаад байгаа нэг ч өдөр бизнес хийж байгаагүй байж яагаад ингээд тансаг амьдраад байгаа юм бэ гэж нилээд гишүүд ярих шиг боллоо. Энэ гишүүдийнхээ нэрийг гаргаад ялгаж салгаад гаргах хэрэгтэй. Хэргүүдийг хурдан шийдвэрлэж сайн ажиллаарай.