2025.04.03
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Трансперенси интернэйшнл ОУБ-ын хийсэн судалгаагаар. Авлигын төсөөллийн индексээр дэлхийд нэлээн дээгүүр эрэмбэлэгдэж байгаа улс орнуудын авлигатай тэмцдэг байгууллагынх нь удирдлага их тогтвортой ажилладаг юм байна. Дунджаар 10-аад жил. Энэ индексээр нэлээн сүүл мушгиж байгаа улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагууд маш ойр ойрхон солигддог ийм судалгаа гарчээ. Монгол Улс Авлигын тухай хуулийг анх баталсан цагаас хойш 11 жилийн дараа авлигатай тэмцэх байгууллагаа байгуулж ажилласан. Энэ байгууллага байгуулагдаад өнөөдөр 18, 19 жилийн нүүрийг үзэж байгаа. Эхний 12 жил 4 дарга ямар нэгэн шалтгаанаар солигдсон байдаг. Сүүлийн 6 жил Дашдаваа дарга үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол Улс авлигатай тууштай, тогтвортой тэмцэх тэмцэл л бидэнд чухал байгаа. Сүүлийн 5, 6 жил Монгол Улсын Засгийн газар Оюун-Эрдэнэ сайд бас манлайлж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа. АТГ-ын хамт олонүр дүнг нь гаргаж яваа гэж боддог юм. Бид их том үр дүн хүсээд байгаа юм. Дийлдэхгүй эрх мэдэлтэй, мөнгөтэй, улс үндэстэн дамнаж амьдарсан ийм бүлэг этгээдүүдтэй болчихсон улс шүү дээ манайх. Маш урт гартай. Маш олон салаа мөчиртэй. Тэгэхээр энэ асуудалтай тэмцэхэд бид нарт тогтвортой бодлого, тогтвортой удирдлага, тогтвортой ажиллагаа хэрэгтэй л гэж ойлгож байна. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр ТӨК-удын санхүүгийн сахилга бат сайжирсан. Улс орон нутгийн төсөвт оруулдаг мөнгөн дүн нэмэгдсэн гэж тайлагнасан байна лээ. Би санал нэг байгаа. Би ТӨК-д удирдах албан тушаал эрхэлж байсан хүн. Энэ байгууллагын үйл ажиллагаанд шалгагдаж өгсөн зөвлөмжийнх нь дагуу үр дүнг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байсан хүний хувьд би энэ хамт олон үр дүнтэй ажилласан гэдгийг хэлнэ. Өнөөдөр магадгүй улс төрийн шийдэл гаргасан байх. Бараг 400 бүтээмжийн менежер, хяналтын менежер, төрийн өмчит 123 компани томилогдож байна гэж байгаа 5-аас 6 сая төгрөгийн цалинтай хүмүүс. Тэгвэл энэ авлигатай тэмцэх асуудлынхаа үндсийг улс төрийн намууд улс төрчид бид өөрсдөө эхлээд манлайлаад явъя л даа. Энэ 400 ажилтныхаа 200-г нь ядаад АТГ орон тоотой цалинтай нөхчихье л дөө. Тийм төсөв нь байгаа юм бол. Тийм учраас АТГ, прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг бид аль болох улс төрөөс ангид байлгаж тогтвортой урт хугацаандаа үргэлжлүүлж байж энэ зорьсон зорилго том зорилтын үр дүн хэрэгжинэгэдэг саналааилэрхийлж байна. Ингээд Дашдаваа даргад бас амжилт хүсье. Энэ авлигатай тэмцэх тэмцэлд АТГ биш авлигын эсрэг бүх байгууллага, бүх хууль тогтоомждоо энэ заалтаа бид нар оруулж өгч, бүх байгууллага, бүх албан тушаалтан санаачилж үүнийүр дүнд хүрэх ёстой шүү гэдгийг бас хэлэхийг хүсэж байна.