2019.04.25

Ж.Ганбаатар: Усны тоолуураараа л эдийн засгийн үр өгөөжийг нь тодорхойлно

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

"Усны асуудал бол тоолууртайгаа холбоотой байдаг. Тоолуурын заалт ямар байхаас эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Их хэрэглэвэл нэмэлт төлбөр авна. Бага хэрэглэвэл төлбөр буурах агуулга байна гэж харлаа. Миний хувьд мэдээлэл бага байна. Харьяа байнгын хорооны гишүүн бус учраас тодорхой асуух зүйл байгаа ч мэдээлэл бага байгаа тул байр сууриа илэрхийлж байна."