Д.Оюунхорол: Дэлхий нийт 21-р зууныг "Цэнхэр алтны төлөөх зуун" гэж нэрлэж байна
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
"Энэ хуулийг маш яаралтай батлан гаргах ёстой. Өнөөдөр дэлхий нийт 21-р зууныг Цэнхэр алтны төлөөх зуун гэж байна. Дэлхий нийт усны нөөцийн хомсдолд орох эрсдэл байгаа учраас үүнээс хамгаалах боломжийг энэ хууль бидэнд бий болгоно. Мөн ус бохирдуулсны төлбөрийг тодорхой шийдвэрлэж өгнө гэж харж байна. Ус бохирдуулагчийн төлбөрийг тодорхой болгоно. Хаягдал усыг цэвэрлэж байгаа технологи, аж ахуй нэгжийг дэмжинэ гэж харж байна. Тиймээс маш чухал хууль болох юм. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг анхаарч, цэнхэр алтыг хамгаалахад дэмжиж ажиллана гэж итгэж байна.
1 га талбайтай ба түүнээс дээш талбайд газар тариалан эрхэлдэг, 300 тодгой бог малтай болон түүнээс дээш малтай иргэдэд ус ашигласны төлбөрийг тавьж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Жижиг гол мөрөн ширгэж байгаа энэ үед худаг гаргах ажлыг хийж өгөх хэрэгтэй. Гэтэл тогтолцооны хувьд иж бүрэн асуудалд хандах хэрэгтэй байна. Цаашлаад усны нөөц ашигласны төлбөрийг гаргах хэрэгтэй."
Холбоотой мэдээ
2020.06.03
2020.05.15
2020.05.14
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ӨБХ-ны хуралдаан