Б.Саранчимэг: Ус ихээр бохирдуулагчийн төлбөрийг 50% нэмнэ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
"Энэ хууль өмнө нь 2012 онд батлагдсан. Хэрвээ одоо хэлэлцэж байгаа төслийг батлахгүй юм бол өмнөх хуулиараа Засгийн газрын журам батлагдаад мөрдөгдөх болно. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, аж ахуй нэгжид дарамт үүсэх юм. Уул урухай дээр нөхөн төлбөр бууруулах гэж байна гэж буруу ойлгож байна.
Энэ хуулиар ус бохирдуулагчын дээд, доод хязгаарыг гаргаад их бохирдуулж байвал 50% төлбөрийг нэмж, бага бохирдуулж, шинэ технологи хэрэгжүүлж байгаа ААН үүдийг бодлогоор дэмжиж, төлбөрийг бууруулах тухай хуульд оруулсан юм. Түүнээс бус ус бохирдуулсны төлбөрийг бууруулж байгаа заалт байхгүй. "
Холбоотой мэдээ
2024.07.27
2024.06.21
2024.06.15
БОХХААБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ӨБХ-ны хуралдаан