Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын зарчим алдагдлаа
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын зарчим алдагдлаа. Баян хоосны ялгаа их болсон. Газрын хэвлийн баялаг, стратегийн ордууд цөөхөн хэдэн гэр бүлйн ашиг болоод өнгөрлөө. Гэдэг энэ асуудлыг ярьж байсан. Энэ ордууд чинь үндэстэн дамнасан компаниудын ашиг болоод өнгөрч байна гэж би хэлдэг. Энэ парламентын хугацааны бүрэн эрхийн хугацаанд залуучууд тодорхой тууштай ажиллаж байгаад би баяртай байна.
Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хууль шүүхийн асуудлыг цэгцлэх ёстой гэдэг дээр байр суурь нэг цэгт огтлолцож байгаад баяртай байна. Өмнө нь хэцүү байсан. Эцэслэн шийдэгддэггүй томоохон хэргүүдийг яаралтай шийдээч ээ. Эрдэнэт, Хөгжлийн банк, Бонд, ЖДҮ, 60 тэрбум гэх мэт.
Энэ төрд зүтгэж байгаа хүмүүс хувийн хэрэглээг хүслээ хязгаарлаж сурсан байх ёстой. Гэтэл тэгэж чадаагүйгээс болж өөрийн хамаатан саднаа төрийн албанд томилж, хувийн бизнесээ дэмжээд байдаг. Тэгэхээр хүсэл хэрэгцээгээ өөрөө ч биш хамаарал бүхий этгээдүүддээ ойлгуулах хэрэгтэй.”
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан