2019.03.22

Л.Болд: Бид иргэн цэргийн харилцаанд олон шинэчлэл хийж байсан түүнийгээ үргэлжлүүлээрэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. 


 

УИХ-ын гишүүн Л.Болд "Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хамтарч ажиллаж байлаа. Яг 10 жилийн өмнө 2009 онд Цэргийн парадыг Сүхбаатарын талбайд хийх асуудлыг сэргээх ажлыг хамтдаа хийж байсан. Энэ амаргүй ажил байсан. Үнэхээр бахархалтай үйл явдал байсан" хэмээн дурсаад, А.Ганбат даргыг олон үр дүнтэй, шинэчлэл хийсэн ажлуудыг хийэ байсан гэдгийг хэллээ. 

Мөн Иргэн цэргийн харилцаанд бид олон шинэчлэл хийж байсан түүнийгээ үргэлжлүүлээрэй. Ялангуяа Иргэний зөвлөл байгуулж, олон алдартнууд ирж цэргийг ард түмэнд ойлгуулах ажил хийж байсан. Бид олон ангид кино /тусгай салаа/ хийж байсан. Энэ маш бага зардлаар их үр дүнтэй ажил хийж байсан шүү. Энэ бүгдээ үргэлжлүүлээрэй.