Монгол улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо
2019.04.05

Монгол улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.04.05/ үдээс хойших чуулганы хуралдаан 15 цаг 50 минутад 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Ерөнхийлөгчөөс Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналыг оруулаад байгаа юм.

Үдээс өмнөх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн  83.3 хувь нь  дэмжсэн байна.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд танилцууллаа.

Энэ асуудалтай холбоотойгоор улсын их хурлын гишүүн О.Содбилэг, С.Чинзориг, Л.Мөнхбаатар, Л.Оюун-Эрдэнэ Д.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Ж.Мөнхбат нар асуулт асууж хариулт авлаа.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг дэмжэе гэсэн томёоллоор санал хурааж гишүүдийн 94,6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томиллоо.