
2019.03.22
ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томиллоо
УИХ-ын нэгдсэн чуулганаар ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хэлэлцэж байна. Үдээс өмнө хуралдсан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи нь түүнийг томилохыг дэмжсэн юм.
ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг томилох саналыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс санал болгож оруулж ирж байгаа бөгөөд танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж танилцууллаа.
Харин АБГББХ-ын санал дүгнэлтийг байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа.