2019.04.03
Богдын багш нар нийслэлд туршлага судалж байна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн сонгогдсон тойрог буюу Өвөрхангай амйгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 багш Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Богд сумын багш нар сурагчдын хаврын амралтын хугацааг ашиглан нийслэлийн багш нараас туршлага судалж, сургалтад хамрагдахаар иржээ.
Тэд Төрийн ордонд зочилж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, зурагаа авахуулсан байна. Богд сум нь хүн ам олонтой. Тэр хэрээр сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд бусад сумыг бодвол харьцангуй олон юм.
2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Богд сум шинэ цэцэрлэгтэй болж сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах хүүхдийн тоо 100-гаар нэмэгдсэн. Одоо дунд сургуулийн өргөтгөл барьж байгаа бөгөөд 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна.