
2018.08.22
Багш, эмч нарын цалинг 8 хувь, сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэхээр боллоо
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа.
Харин сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Эмч нарын цалингийн сүлжээг ч үе шаттай өөрчлөх юм.Цаашид цалин урамшууллыг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтов. Салбарын ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилласан /ЭМСҮХолбоо/ тэргүүн Б.Мягмартаа баярлалаа" хэмээлээ.
Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.