2019.03.12

АН Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схемийг шалгана

Тэрээр “Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах асуудлыг хэлэлцсэн, Засгийн газрын хуралдаанд суугаагүй. Өнөөдөр энэ худалдан авалт хоёр талтай байна. Засгийн газар мөнгө угаасан мэтээр тайлбарлаж байна. Мөнгө угаасан эсэхийг Засгийн газар тогтоодоггүй. Гэмт хэргийн шинжтэй юу арилжааны үйлдэл үү гэдгийг мэргэжлийн хуулийн байгууллага тогтооно. Түүнээс нэг сайд гарч ирчхээд амандаа орсныг дураараа ярьдаггүй. Тэр хүнд хөрөнгө босгох тухай санхүүгийн ойлголт байгаа эсэхэд би гайхаж байна. Би өндөр түвшний эдийн засагч биш. Тэр санхүүгийн схемээс харахад хууль зөрчсөн гэх үйлдэл байхгүй. Ер нь хөрөнгө босгох нь нарийн үйл явц.