2019.03.07
С.Эрдэнэ: Нийгмийн хөгжилд ардчилсан эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд зочиллоо. Тэрээр холбооны бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдээ ажлын байраар хангах, орлоготой болгох тал дээр маш их зүйлийг санаачилж, хийж байгаа юм байна.
Ардчилсан намын Үзэл баримтлалд заасны дагуу чинээлэг дундаж давхаргын тоог нэмэгдүүлж, үйлдвэрлэгч, бүтээгч улс болох зорилтын хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаад талархал илэрхийллээ.