"Согтуу Монголоос Саруул Монгол" төслийн оролцогчид зочдын хамт
2019.03.12
"Согтуу Монголоос Саруул Монгол" оюун санааны тэмцэлд урьж байна
2011 онд "Согтуу Монголоос Саруул Монгол" зорилтот бодит төслийг эхлүүлж 2 удаагийн төсөл-нэвтрүүлгийг хүргэж 30 гаруй эрэгтэй, эмэгтэй оролцогчид хамрагджээ. УИХ-ын гишүүн Н.Учрал "86400 ТББ"-ыг Англид оюутан байхдаа байгуулж нийгэмд хандсан олон төслийг санаачлан зохион байгуулж байсны дотроос олны талархлыг хүлээсэн энэхүү төсөл-нэвтрүүлэг нь цаг үеэ олсон шилдэг санаа юм.
Энэхүү төсөл-нэвтрүүлгийн 3 дахь удаагийн төслийг нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг нэвтрүүлгүүдийн эзэн Рояал ТВ-ийн сэтгэл, зүтгэл нэгтэй шилдэг уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулаад 3 сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Энэхүү нэвтрүүлгийн оролцогчдоор дамжуулан нийгэмд болон айл өрх бүрт архины хор хөнөөлийг таниулах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь нэн чухал юм.
Төслийн санаачлагч болон төслийн багийнхан 3 сарын хугацаанд архи гэдэг гашуун ундааг бүрэн орхиж амьдрахын төлөөх тэмцэлээ дахин эхлүүлж чадсан, нэвтрүүлгийн туршид зорилгоосоо үл няцсан шилдэг 6 оролцогчиддоо Сонгинохайрхан дүүргийн ЗДТГазар, ИТХ-тай хамтран газар олгож амьдрах орчныг нь бүрдүүлж "Согтуу Монголоос Саруул монгол" болж чадсан гарын ур дүйтэй, өрхийн үйлдвэрлэл явуулах боломжтой иргэдийнхээ амьдрах орчин, ажлын байрыг бий болгохоор зорин ажиллаж байна.
3-р сарын 18-нд "Согтуу Монголоос Саруул Монгол" оюун санааны тэмцлийг Сонгинохайрхан дүүрэгт өрнүүлж тус төслийн хаалт, Саруул Монгол хотхоны шавыг тавих ёслол болох юм байна.