2018.05.24

Я.Содбаатар:Албадан эмчилгээнд орсон хүн цаашдаа ажлаа хийх боломж, чадвар байдаг уу?

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учрах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэхээр хуулийн төсөлд тусгаж, түүнтэй холбогдсон зохицуулалтыг олон улсын конвенцод нийцүүлэн хассан байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Албадан эмчилгээнд орсон хүн цаашдаа ажлаа хийх боломж, чадвар байдаг уу? Бид нийгэмшүүлж, соён гэгээрүүлэх хэрэгтэй. Энэ хуульнаас гадна архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах хэрэгтэй. Зарим улсад татварын бодлогоор дэмжиж архины градусын багасгаж, савлагааг багасгадаг юм байна. Харин манайх улам л савлагаагаа нэмээд байх юм. Архи зарж байгаа цэгүүдэд анхаарал тавьж байна уу? Иргэдийн уулзалтан хамгийн ихээр ярьж байгаа асуудал бол архидалтын талаар их ярьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Архидан согтуурахтай тэмцэх талаар янз бүрийн арга хэрэглэж байна. Үндсэн эдийн засгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Архинаас гадна, зуурдаар нас барж байгаа, амиа хорлож байгаа хүмүүс их байна. Энэ хуулинд эмчлүүлсэн хүнийг ажилд нь оруулна гэж оруулсан. Яагаад гэвэл ажилгүй болсон иргэн цаашаа ахиад л ууна ш дээ.