Архины зөвшөөрлийг Засаг дарга олгоно
УИХ-ын Пүрэв гаригийн хуралдаан
2015.05.15

Архины зөвшөөрлийг Засаг дарга олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуульд оруулж буй өөрчлөлт нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог болно.

Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь харьяалах нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоохоор тусгана.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон аливаа тэмдэглэлт арга хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллага нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй байх зохицуулалт бий болох аж.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Онцлоход, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар олон улсын түвшинд тогтоосон хэмжээгээр нэг хүний спиртний жилийн хэрэглээ 6.1 литр бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг аж.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Монгол Улсад нэг хүний спиртийн жилийн хэрэглээ 2009 онд 9.2 литр байна гэсэн судалгаа гарч байжээ.