2018.11.01

Ц.Цогзолмаа: Сайн дураараа эмчлүүлэх хүсэлтэй иргэдийг ч эмчилгээнд хамруулах нь зүйтэй

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“Хуулийн төсөлд нэмж оруулах санал байна. Албадан эмчлэх нь зүйтэй. Нэмээд өөрийн сайн дураараа хандаж байгаа иргэдийг ч энэ хуулийн зохицуулалтаар эмчилдэг байх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг хуулийн төсөлд нэмж оруулаарай.”