2018.05.24

Д.Оюунхорол: Орон сууцны дунд баар, цэнгээний газар ажиллуулах нь зөв үү, буруу юу?

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх нь тухайн хүнд ял шийтгэл оногдуулж байгаа үйлдэл биш харин түүнийг донтой болсны улмаас өөртөө болон бусдад аюул учрах эрсдэлтэй байгааг харгалзан гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор захиргааны журмаар албадлага хэрэглэхээр хуулийн төсөлд тусгаж, түүнтэй холбогдсон зохицуулалтыг олон улсын конвенцод нийцүүлэн хассан 

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Хууль зүйн яаманд хэд хэдэн удаа санал хүргүүлсэн. БЗД-ийн 7-р хороонд Баар, цэнгээний газар ажилладаг. Иргэдээс энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Үүний дагуу хууль зүйн яаманд санал хүргүүлээд, тодорхой хариулт аваагүй. Бид залуу үеэ архинаас хамгаалах хэрэгтэй. Сурталчилгааг ОНМХ-р явуулмааргүй байна. Сошиалаар элдэв сөрөг мэдээлэл агуулсан зүйл их явж байна. Хуулиараа зохицуулах хэрэгтэй байна. Хороод дээр ажиллаж байгаа Цагдаа хүчний орон тоо хангалтгүй байна. Бас нийгмийн асуудлын шийдэх цаг болсон. Орон сууцны дунд баар, цэнгээний газар ажиллуулах нь зөв үү, буруу юу?